GITC-д тавтай морилно уу!
GITC нь Филиппиний Дээд боловсролын комиссоос (CHED) албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн коллеж юм. Ерөнхий англи хэлний сургалт болон IELTS, TOEIC-ийн хичээлээс гадна бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдийг мөн санал болгодог.
Манай коллеж нь анх 2003 онд Илоило хотод “C&C Language Center” нэртэйгээр эхэлсэн бөгөөд 2019 онд их сургуулийн түвшний магадлан итгэмжлэлийг авч, албан ёсоор нэрээ “Green International Technological College (GITC)” болгон өөрчилсөн.
GITC нь анх C&C Language center – ээс хэрэгжүүлж эхэлсэн хэлний боловсролын хөтөлбөрүүдийг (жишээлбэл: ESL, IELTS, TOEIC, TESOL, гэр бүлийн сургалт, хүүхдийн зуслан гэх мэт) улам хөгжүүлэн өргөжүүлэхийн зэрэгцээ, Филиппиний орон нутгийн коллежийн оюутнуудын боловсролыг хариуцан ажилладаг.
2007 онд бид өөрсдийн боловсруулсан сургалтын удирдлагын систем (LMS) болон сурах бичгүүдэд тулгуурлан англи хэлний видео хичээлүүдийг эхлүүлж БНСУ, БНХАУ, Монгол, Тайвань, Вьетнам, Япон зэрэг олон орны оюутнуудад сургалт явуулж эхэлсэн.
Мөн бид БНСУ, Япон зэрэг орны их, дээд сургуулиудтай хамтран хэлний сургалт, оюутан солилцоо, орон нутгийн оюутнууд хамрагддаг дадлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
2025 оны 7-р сард бид Себү хотод шинэ кампусаа нээж, илүү олон байршилд олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгож эхэллээ.
GITC нь англи хэлний сургалтаас гадна Филиппин оюутнуудад хувийн чадамжаа хөгжүүлэх боломжийг олгодог. Үүгээрээ, тэднийг БНСУ, Япон зэрэг хүн амын хомсдолтой орнуудад ажиллах чадвартай боловсон хүчин болгон бэлтгэхийг зорьдог.